ТОСК-ын Стратеги, бодлого, төслийн газрын дарга Д.Энхбаатар, "Тусгай салаа" киноны Тогтохын дүрээр танигдсан жүжигчин Э.Чинзориг нар энэ оны хоёрдугаар сарын 23-нд Чингэлтэй дүүргийн нутагт иргэн Б-гийн жолоодож явсан автомашиныг мөргөж гэмтээгээд, цагдаа дуудах гэсэн хохирогчийг зодсон хэрэг үйлджээ. Улмаар тэд хэргийн газрын орхин зугтсан байна. Гэвч Замын цагдаагийн газраас уг хэрэгт шалгалт хийж хэрэгтнүүдийг баривчилж хуулийн байгууллагад шилжүүлсэн ч, прокуророос хэрэгсэхгүй болгожээ. Тиймээс хохирогчийн ар гэрийнхэн дахин дээд шатны прокурорт болон АТГ-т хандаж шалгуулахаар болоод байгаа аж.
Дашрамд хэлэхэд, хоёулаа нийлж хүн зодож, авто осол гаргачихаад хэргийн газрыг зугтсан хүнд ял өгөхгүй, ял завшуулж байгаа нь хэр шударга вэ?. Уг нь авто осол гаргасан хэн ч хуулийн хариуцлага хүлээх ёстой. Цаашлаад ослын газрыг орхиж зугтсан бол бүр хүндрүүлж авч үзэх ёстой. Улмаар хоёр хүн нийлж хүн зодсон байхад, тухайн хүний гэмт шүүх шинжилгээгээр тодорхой болчихоод байхад яагаад зүгээр тавьж явуулах гээд байна вэ?
Дэлгэрэнгүйг хүргэнэ.

Сэтгэгдэл (5)