Топ модель О.Пүрэвдулам буяны сан байгуулжээ. Тэрээр сангийнхаа эхний ажил болгож гурван настай О.Тэмүүлэн хүүд тусламжийн гараа сунгасан байна. Үүгээр ч зогсохгүй тэрээр сайхан сэтгэлт монголын ард түмэнд хандаж О.Тэмүүлэн хүүд туслахыг уриалжээ.
Энэ талаар О.Пүрэвдулам "Буяны сангийнхаа эхний ажил болгож энэ хөөрхөн хүүд тус дэм хайрлахыг хичээлээ. Та бүхэн ч бас сайхан сэтгэлийн үүднээс энэ хүүд туслахыг уриалж байна" гэсэн юм.
О.Тэмүүлэн хүү их хүнд түлэгдсэн бөгөөд өдгөө Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Хэрэв та түүнд туслахыг хүсвэл 91646035, 96686035 утсуудаар холбоо бариарай.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Сэтгэгдэл (4)