Засгийн газрын хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Улмаар түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр С.Баатаржавыг томилоод байсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар түүнийг жинхэллээ.
С.Баатаржав нь цагдаагийн хурандаа цолтой, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан юм. Төв, орон нутгийн цагдаагийн байгууллагад анхан шатнаас нь эхлэн ажилласан тэрбээр өмнө нь Дархан-Уул аймгийн болон Нийслэлийн Цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газрын даргын алба хашиж байсан юм.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (10)