Хар тамхи хэрэглэсэн хэргээр анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод буй Г.Сарангэрэлд дахин эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тодруулбал, Г.Сарангэрэл өнгөрсөн долдугаар сарын эхээр гадуур явж байгаад Д гэгч 28 настай эрэгтэйд зодуулан шүүх хурал дээрээ толгойгоо бентээр ороон ирж байсан. Тиймээс Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс иргэн Д гэгчид Г.Сарангэрэлийг зодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-т зааснаар танхайн хэргээр хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Г.Сарангэрэл Д гэгчид зодуулсаны улмаас ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Гэтэл мөрдөн байцаалтын явцад тус дүүргийн цагдаагийн хэлтсээс Г.Сарангэрэлийг 28 настай Д гэгч эрэгтэйг зодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тус зүйл заалтад догшин авирлаж танхайрсан гэж заасан байдаг юм байна. Г.Сарангэрэл өмнө нь хоёр удаа шүүхээр шийтгүүлж байсан. Хар тамхины хэргээр саяхан ял сонссон бол өмнө нь хулгайн хэргээр мөн шүүхээр ял сонсож байсан юм. Шүүхээр гурван удаа ял сонссон этгээдийг хуулийн дагуу онц аюултай гэмт этгээдэд тооцдог. Тэгэхээр энэ удаад Г.Сарангэрэлд үүсгэсэн танхайн хэрэг шүүхээр шийдэгдвэл Г.Сарангэрэлийг 19-хөн насанд нь “онц аюултай гэмт хэрэгтэн”-д тооцох нөхцөл байдал үүсээд байгаа юм. Г.Сарангэрэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй дотно холбоотой байсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэсэгтээ шуугисан. Гэхдээ Х.Тэмүүжин, Г.Сарангэрэл нар хайр сэтгэлийн холбоотой байсан ч холбоогүй байсан ч Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг энэ хэрэгт анхаарлаа хандуулах ёстой гэж үзэх хүмүүс байна. Учир нь Г.Сарангэрэлийг 28 настай залууг зодсон гэж танхайн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн нь зохион байгуулалттай хэргийн золиос болж байгаа нь батлагдаж байна гэж үзэж байгаа юм. Тиймээс Хууль зүйн сайдын хувьд Х.Тэмүүжинг энэ хэрэгт анхаарлаа хандуулж, хууль хүчний байгууллагыг үнэн зөв ажиллахад анхаарах хэрэгтэй гэсэн юм. Ингээд Г.Сарангэрэлд үүсгээд буй эрүүгийн хэргийн талаар өмгөөлөгч Г.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Г.Сарангэрэлд дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Нэг хүнд дэндүү ахадсан зовлон болж байна. Тэр зодуулсан гээд байгаа залуу нь хамгаалалтын албанд ажилладаг залуу. Гэтэл хамгаалалтын албаны 28 настай залуу дөнгөж 19-хөн настай охинд зодуулна гэж байх уу. Энэ арай хэтэрч байна. Нэг хүнийг нийгмээс дэндүү гадуурхан түлхэж байна.
-Хэрвээ Г.Сарангэрэлийг танхайрсан гэж үзвэл хуулийн дагуу ямар шийтгэл оноох вэ?
-Г.Сарангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1-т зааснаар хэрэг үүсгэсэн. Шүүхээс гэм буруутай гэж үзвэл 3-5 жилийн хорих ялаар шийтгүүлнэ. Г.Сарангэрэл өнгөрсөн долдугаар сард зодуулж, бид Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж байсан. Гэтэл гомдол гаргасан хохирогч Г.Сарангэрэл одоо өөрөө сэжигтнээр татагдчихлаа. Миний үйлчлүүлэгчийн эрхзүйн байдал дэндүү дордож байна. Тиймээс би Г.Сарангэрэлийг зодсон гэх Д-г мөрдөн байцаалтын явцад худал мэдүүлэг өгсөн гэж гомдол гаргаж байна.

Б.Чимэг
Сэтгэгдэл (133)