АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Украины зүүн хэсэгт өрнөж буй хүчирхийлэлд Орос буруутай учир хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгджээ. Тэрээр энэ тулаан нутгийн уугуул иргэд биш Оросын гүн оролцоотойгоор үүссэн гэв. Обама “Хүчирхийллийг Оросууд өдөөж байна. Босогчдыг тэд зэвсгээр хангаж, сургаж, санхжүүжүүлж байна” гэж ярьсан байна.
Нато Украины салан тусгаарлах тэмцэлд Оросын 1000 гаруй цэрэг оролцон тулалдаж байгааг онцолсон юм. Гэвч Оросууд цэрэг оруулаагүй, Украинчууд өөрсдөө халдлага үйлдэж байгаа хэмээн үгүйсгэдэг. Тиймээс Нато өнөөдөр шуурхай хуралдаж, дээрх асуудлын талаар ярилцахаар болжээ. Энэ хооронд салан тусгаарлагчид зүүн өмнөд хэсгийн Новоазовск хотыг эзэлж, тулааны шинэ талбарыг үүсгэлээ.

Сэтгэгдэл (30)