Мангецу Мэн буюу Тэргэл сарны хүн нь Токио хотын гудамжийг цэвэрлэдэг супер баатар юм. Түүний супер зэвсэг нь хогийн сав, шүүр ажээ. Нил ягаан өнгийн хувцастай, том шар толгойтой энэ баатар нь хүмүүст өдөр бүр сайн сайхныг хүсэн ерөөдөг байна. Тэрээр зөвхөн гудамж цэвэрлэх биш хүний сэтгэлийг цэвэрлэх үүрэг хүлээдэг. Ийм баатар болохыг хүмүүс сайн дураараа нэгдэж, хүмүүст урмын үг хайрлаж байна.