АН-ынхан дотоод зөрчилөө дийлж чадахгүй ярзагнаж байна. Харин “ах” намыхан буйр заан чимээгүй суух болов. БНХАУ-ын даргын айлчлалтай холбогдуулан мэдэгдэл гаргав. Тэр нь ч үр нөлөөгөө өгсөн. Учир нь МАН-ынхан эвтэй байхыг уриалаагүй бол БНХАУ-ын даргын айлчлалын үеэр жижиг намууд жагсаад хөөрхөн л юм болох байв. Үүнийг МАН-ынхан эвтэйхэн зохицуулчихав. Дараа нь ирэх долоо хоногт ирэх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын талаар санаачилга гаргаж Засгийн газрыг шахаанд оруулав. МАН-ынхан энэ мэтээр уриалга, санаачилга гаргасан шигээ л сууцгааж байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол МАН-ынхан БНХАУ-ын дарга, ОХУ-ын Ерөнхийлөгч хоёрын айлчлалыг өнгөрөөтөл ямар нэгэн улс төр хийхгүй гэж тохирсон гэнэ. Тэгээд л гамбайгаад байгаа бололтой. Учир нь барууны хөрөнгө оруулагчид хаяад гараад явсан энэ үед хоёр хөрш л тус болно. Тиймээс тэднийг ирээд асуудал шийдтэл бужигнаад яахав, эх орноо бодоцгоо гэж МАН-ынхан улс төрийн соёл заажээ.
МАН-ынхан ингэж бодоод В.Путиныг хүлээгээд суучихав. Харин амьдрал нь дордсон, ажлаасаа халагдсан, хүүхдийнх нь сургуулийн төлбөр нэмэгдсэн ард түмэн бухимдаж байна. Бас дээр нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бага багаар өсөөд байдаг. Энэ бүх нөхцөл байдлаас үүдэн олон түмэн МАН-ыг улс төр хийхийг хүсч хүлээж байна. Хэрэв МАН-ыг улс төр хийгээд манлайлал үзүүлээд эхлэвэл дэмжээд хүрээлэх иргэд олон байгаа нь анзаарагдах болов. Тэд өөрсдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд МАН-ыг оролцох ёстой гэж хүсэн хүлээх нь анзаарагдаж эхлэв. Харин МАН-ынхан нь В.Путин ахыг иртэл бид хөдлөхгүй шүү гээд сууж байна. Тэд үнэхээр эх орноо бодоод байна уу? Эсвэл далдуур ямар нэгэн тохироо наймаа хийгээд нуувчиндаа орчихоод байна уу? гэдэг нь ерөөсөө мэдэгдэхээ болив.
Саарал ордны эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол МАН-ын гишүүд ажиллаад л байгаа гэнэ. Тэд өрөөндөө хууль санаачилаад чимээгүй сууцгаагаад байна гэдэг нэг л үнэмшил муутай. Үүнийг өөрсдөө “их тулааны өмнө нам гүмхэн” хэмээн тодорхойлж байгаа бололтой. Ингэж МАН-ыг нам гүмхэн сууцгааж В.Путин ахыгаа хүлээж байх зуур ард түмний амьдрал дордсоор л байна. Учир нь олон нийт эрх баригчидад гэхээсээ илүү сөрөг хүчнийг горьдлогын нүдээр харах болов.

Сэтгэгдэл (13)