Дэлхийн хоёрдугаар дайнд Беларусын
олон эмэгтэй дайчид фронтын шугам дээр тулалдаж явжээ. 1941 онд
Германчууд Зөвлөлт Холбоот улсад цөмрөн ороход 16-18 насны охид дайнд
оролцож байсан түүхтэй. Тэд дөрвөн жилийн турш сувилагч, ачааны машины
жолооч, харилцаа холбооны операторын ажил хийж байлаа. Дайн дуусахад
тэднийг одонгоор шагнаж, улсын баатраар өргөмжилсөн юм. Эх орныхоо төлөө
дайтаж явсан эмэгтэйчүүд одоо өндөр настан болжээ.
Тэд сургуулийн хүүхдүүдэд өөрсдийнхөө түүхээс ярьж байна. Мариа Антоновна Поспиелова гуай “Надад хоёр сумтай буу байсан. Би ачааны машин дээр гараад буудсан. Бурхан л намайг хамгаалсан байх” хэмээн эргэж дурсчээ. Харин Галина Ивановна “Би сувилагчаар ажиллаж байлаа. Шархадсан хүмүүсийг зөөж эмнэлэгт хүргэнэ. Хүнд зэвсгүүдийг нуруундаа үүрэх үе ч байсан” гэв.

Сэтгэгдэл (5)