Хоргүй, угаахад арилдаг гараар буддаг усан будагтай өнгөрөөх цаг гаргаж өг. Хамт будалцангаа өнгөнүүдийг чангаар хэлж, өөрөөс нь асуу. Эртнээс цэвэр цэмцгэр сургахын тулд зураг зурахдаа өмсдөг тусгай хормогчтой болго.
Хүүхдээ тэргэн дээр эсвэл гартаа хөтлөн салхилуулахдаа ямар нэг өнгийн жижигхэн цаас, даавууны өөдөс гарт нь бариул. Ингээд замдаа үзсэн харсан зүйл дотор адилхан өнгийн эд юмс байвал чангаар ярилц. Энэ аргыг дүрс заахад хэрэглэж болно.
Өнгө өнгийн, даавуу, тууз холбон зүүж гадаа гэрийн хаана ч тоглож болно. Хүүхдийн сониуч зандаа хөтлөгдөн сонирхох үед туузнуудын өнгийг хэлж өгөх.
Өнгө өнгийн оймс цуглуулж өнгөөр ялган хананд өлгөх буюу угаалгын сагсанд хийх.
Хүүхэд хувцас сольж өмсөх дуртай байдаг. Янз бүрийн хувцас, дүрэмт хувцас, үлгэрийн баатрын хувцас, зүүлт, малгай дэлгэж тавин аль нь алинтай зохицож байгааг хэлж өгч эсвэл өөрөөр нь хувцас сонгуулаарай.