Хэдхэн хоногийн өмнө жүдо бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн ОУХМ Г.Болдбаатар "дурсгалын мод"-оо суулгажээ. Тэрээр энэ тэмцээний 60 кг-ын жинд алтан медаль хүртэж Монгол улсаас дэлхийн аварга хэмээх цолыг хүртсэн гурав дахь тамирчин болсон юм.
Сонирхуулахад манай улсын баг тамирчид өчигдөр тэмцээний өндөрлөсөн бөгөөд тэд 110 орноос зургадугаар байр эзэлсэн байна.
24tsag.mn