Засгийн газраас долоо хоног бүрийн даваа гаригт зохион байгуулдаг “Бүтээн байгуулалтын цаг” уулзалт өнөөдөр 15.00 цагт болно. Энэ удаагийн “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтаар агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хөндөх ба уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Эрдэнэцогт нар оролцох юм байна.
24tsag.mn