Улс орны эдийн засгийн байдал сайнгүй, бэрхшээлтэй асуудлууд маш их байна. Ард түмний амьдралд өөдөлж дэвшсэн зүйл хомс, ажлын байр хумигдаж, хөрөнгө оруулагчид үргэсэн гээд Шинэчлэлийн Засгийн газарт шийдэх ёстой асуудал шил шилээ даран хүлээж байна. Монгол Улс гадаад нэр хүндээ өсгөх, дотоодынхоо эдийн засгийг сэргээх талаар маш их хичээж, хөдөлмөрлөх шаардлагатай.
Хэдэн өдрийн өмнө БНХАУ-ын удирдагч Ши Жинпин манай оронд айлчилж хоёр талын худалдаа эргэлтийг 6 тэрбум ам.доллараас 10 тэрбум ам.долларт хүргэнэ гэсэн маш тодорхой хэлцэл хийж, Монголд зах зээлээ нээж өгөх болсон нь дэлхийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг татлаа. “Монгол дэлхийн тоглогч болж эргэн ирж магадгүй” гэсэн мессежийг гадаадын хэвлэлийн хуудаснаас олж унших болсон нь баяртай мэдээ. Гэвч сүүлийн хоёр жил муугаараа балбуулсан бид энэ боломжийг ажил болгож, амжилт олохын тулд хамтаараа маш шаргуу хөдөлмөрлөх шаардлагатай. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ч манай оронд айлчилж дэд бүтцийн хэд хэдэн том төсөл болон, зах зээлээ нээх талаар ярилцах гэж байна. Орчин тойрныхоо эерэг өөрчлөлтийг бид зөв мэдэрч, алдаж хоцрохгүйгээр атгаж өнгөрөхийг цаг үе шаардах боллоо. Төр засаг нөр их хариуцлага, ажил, бодлогын үүдэнд тулж ирээд байна. Үүнд төр засгийг толгойлж байгаа эрхмүүд, сайд нарын хичээл зүтгэл, зөв бодлого нэн чухал. Гэтэл ойрын хэдэн өдрүүдэд Зам тээврийн сайд А.Гансүх, Соёл спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нарын хэрүүл маргаан хэвлэлийн хуудсыг дүүргэж олны гайхширлыг барах боллоо.
Хүний нэр төр гэдэг нэн чухал, түүнийгээ хууль шүүхийн байгууллагаар хамгаалуулах эрх нь хэнд ч бий. Гэхдээ бас шүүмжлэл хардлагыг тойрч гарсан төрийн түшээ үгүй. Нөгөө талдаа төрсөн дүүгээ хэцүү нэртэд хонуулаад байгаа эгч хүний сэтгэлд бухимдал төрөхгүй байхын аргагүй гэдгийг Монголчууд сайн ойлгож байгаа. Зөрчил, бухимдал хаа ч байдаг. Гэхдээ төрийн өндөр хэргэмтэй сайд хүмүүс нэгнээ элдвээр цоллон хэвлэлээр бухимдлаа илэрхийлэх нь тийм ч зохимжтой зүйл биш л болов уу.
А.Гансүх, Ц.Оюунгэрэл нар бол жирийн нэгэн Дондог, Дулмаа биш. Тэд бол АН-даа нэр хүндтэй, нөлөө бүхий улстөрчид. Нөлөө бүхий улстөрчид том бодлого л ярьдаг. Гэтэл хоёр сайд маань жижиг хэрүүлийг хэт дэвэргэж байгааг журмын нөхөд нь шүүмжилсээр байгаа. Мөн хоёр сайдын аль аль нь хүнтэй хэрэлдэж, мөчөөрхөх нас, хөг нь өнгөрсөн нийгмийн алтан дундажууд, эзэмшсэн мэргэжилтэй, хүлээн зөвшөөрөгдсөн боловсролтой эрхмүүд. Ингэж танигдсан нийгмийн үнэлэмж, хувийн нэр хүндээ аль аль нь унагаж байгаа нь ойлгомжтой. Эцэстээ энэ бүх жижиг хэрүүл яван явсаар дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа Засгийн газраа хөмөрч, АН-ыг хагалж мэдэхээр аюулын өмнө ойрхон ирээд байгаа билээ.
Уг нь бол хоёр сайдад маань хийж хэрэгжүүлэх ажил бишгүй л их бий. Зам тээврийн салбарт л гэхэд удахгүй эхлэх намрын чуулганаар Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн төмөр замын асуудлыг хэлэлцэнэ. Мөн ОХУ, БНХАУ-г холбосон “Талын зам” буюу хийн хоолой, авто зам, төмөр зам, эрчим хүчний шугам байгуулах аварга төслийг хэрэгжүүлэхээр болоод байна.
Манай орон 2015 он гэхэд 1 сая жуулчин хүлээж авах стратегитай ажиллаж ирсэн. Монгол Улс “ITB-berlin 2015” аялал жуулчлалын дэлхийн чуулганы түнш орноор оролцохоор болсон нь тус салбарын хөгжилд маш чухал боломжийг нээж өгч байгаа юм. Мөн аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ч парламентаар хэлэлцүүлэх ёстой. Энэ мэт аль аль салбарт нь хийж хэрэгжүүлэх, хүчин чармайлт шаардсан шийдлээ хүлээсэн олон асуудал байна.
Харин хоёр сайд маань хэт жижиг асуудлыг улам томруулсаар, түүний сүүдэрт бодлогын томоохон асуудлууд дарагдаж хоцрох хандлагатай байгаад дүгнэлт хийх цаг болжээ.
Ард түмэнд та хоёрын хэрүүл огт сонин биш. Хэн нь ч ялагч болохгүй, харин ч өөрийнхөө, нам, төр засгийнхаа нэр хүндийг хэмлэж унагах аюулын эрмэгт тулж ирээд байгааг тунгааж хүлцэх цаг болсон бус уу?

Сэтгэгдэл (14)