ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Киевийг хоёр долоо хоногийн дотор эзэлж чадна хэмээн Европийн удирдагчдад анхааруулжээ. Тэрээр Украйны хямралын асуудлыг хэлэлцэх Европийн холбооны ерөнхийлөгчдийн уулзалтын үеэр ингэж заналхийлсэн гэлээ.
Энэ тухай холбооны ерөнхийлөгч Жөүс Мануэль Барросо хэвлэлд мэдэгджээ. Тэрээр “Владмир Путин хэрвээ би хүсэх юм бол Киевийг хоёр долоо хоногийн дотор авч чадна” гэж хэлжсэн хэмээн “Italy’s La Repubblica- сонинд мэдэгдсэн байна. Энэхүү заналхийлэл нь Европийн холбоо ОХУ-ын эсрэг авсан хоригуудын хариуд үзүүлж буй үйлдэл хэмээн Барросо үзжээ.
Өнгөрсөн долоо хоногт болсон хуралдаанаар Европийн холбоо Украйнд нэг тэрбум еврогийн зээл олгохоор болсон юм. Өнгөрсөн гуравдугаар сард ч тус холбоо Украйныг эдийн засгаа сэргээхэд зориулж 11 тэрбум еврогийн зээл санал болгож байсан билээ.

Д.Идэр
Сэтгэгдэл (11)