Энэ сарын нэгэнд буюу өчигдөр Төв аймгийн Баяндаваагийн замд Багануур дүүргийн Онцгой байдлын албан хаагчид зам тээврийн ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Ослын шалтгааныг тодруулахаар Замын цагдаагийн газар ажиллаж байна. Автомашинд Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа С.Цэндсүрэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад Ч.Ганхүү, онцгой байдлын ахмад Ж.Эрдэнэбаяр, нягтлан бодогч, онцгой байдлын ахмад Б.Намжилмаа нар явж байжээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (21)