АНУ-ын Холбооны мөрдөх товчоо жүжигчин Женнифер Лауренс болон бусад эмэгтэй алдартнуудын нүцгэн зургийг хулгайлсан хакерчдийг ангуучлахаар болсон хэмээн мэдэгдлээ. Хэвлэлийн төлөөлөгч нь энэхүү мэдээллийг хийхдээ алдартнуудыг онлайн хаягууддаа олонд дэлгэхийг хүсээгүй хувийн нууцаа хадгалахгүй байхыг анхааруулжээ.
Оскарын шагналт 24 настай жүжигчний нүцгэн зургууд өнгөрсөн ням гаргийн шөнө 4chan сайтад тавигдаж эхэлсэн юм. Тэрээр iCloud-ийн хаягтаа нүцгэн зургуудаа нууцаар хадгалсан байсан боловч өөрийн хаягаар орж чадахгүй болсны дараа хакердуулснаа мэдсэн аж. Хакерчид жүжигчин Лауренсээс гадна Скарлетт Иоханссон, Винона Райдер, Кэйт Аптон зэрэг 100 гаруй эмэгтэй алдартнуудын нүцгэн зургийг хулгайлаад байгаа юм.
2010 онд Холбооны мөрдөх товчоо 11 сарын турш хакерчдыг баривчлах ажиллагаа явуулсны эцэст жүжигчин Скарлетт Иоханссоны iPhone болон компьютерээс нүцгэн зургийг нь хулгайлсан этгээдийг баривчилж 10 жилийн ял оноож байжээ.