Халх голын дайны ялалтын 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "Дайчин нөхөрлөлийн замаар" тойрон аялалд оролцож буй монгол, орос 150 залуу 5500 км аялаад маргааш Улаанбаатарт ирнэ. Тэд Халх голын байлдаан болсон түүхэн газруудаар аялж, ахмад дайчдад хүндэтгэл үзүүлсэн юм. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин маргааш манай улсад ажлын айлчлал хийнэ. Тэрбээр Халх голын дайны ялалтын 75 жилийн ойн хүрээнд ахмад дайчидтай үдийн зоог барьж, Жуковын хөшөөнд цэцэг өргөнө.
Сэтгэгдэл (3)