Израйль Палестинийн эзэмшдэг 1000 акр газрыг авч өшөөгөө авах тухайгаа зарласан нь олон улсад ихээхэн шүүмжлэлд өртөөд байна.
АНУ-ын Төрийн Департмент Бэтлэхэм хотын ойролцоо орших Гаш Этзионы хавийн 1000 акр газрыг эзлэх энэхүү шийдвэрийг сөрөг үр дагавартай хэмээн үзэж буйгаа илэрхийлж, Израйлийн эрх баригчдыг шийдвэрээ эргэн харахыг хүсчээ.
Израйлийн Засгийн газар ням гарагт зарласан шийдвэрээ Палестинийн бүлэглэл өнгөрсөн зургаадугаар сард өсвөр насны гурван хүүхдийг хүчээр авч яван хөнөөсний хариу хэмээн тайлбарласан. Өсвөр насныхны үхэл исламын Хамас бүлэглэлийн эсрэг босгоход хүрч Газад 50 өдөр дайтсаны үр дүнд Палестиний 2100, Израйлийн 73 хүн амиа алдсан юм.
1000 акр газрыг авч иргэдийн орон сууц барих саналыг Хууль зүйн сайд Тзипи Ливни эсэргүүцсэн юм. Тэрээр “Террористуудад хариу өгөх арга зам бол цэрэг. Гэтэл газар нутгийг өөрийн болгох нь Израйлийн аюулгүй байдлыг сулруулж мэдэх буруу шийдвэр” гэжээ.

Д.Идэр
Сэтгэгдэл (4)