Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт
дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Түүнийг МАХН-ын одоо байрлаж байгаа
байрыг АНУ-ын иргэн Г-ээс худалдаж авахдаа 1 сая ам.доллар дутуу төлж өнөөдрийг
хүртэл өр төлбөрөө барагдуулахгүй байсаар их хэмжээний хохирол учруулсан
гэж үзэж эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа
болохыг ЦЕГ-ын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас мэдээллэсэн.
Харин үүнийг намын гишүүд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь энэхүү хэрэг
явдал нь залилан мэхэлсэн үйлдэл биш, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас
бусдад учирсан гэм хорын шинжтэй байгаа тул эрүүгийн биш, иргэний хуулиар
зохицуулагдах асуудал хэмээн зарим хуульчид тайлбарлаж байгаа. “Н.Энхбаярыг
Монголд ирүүлэхгүй байхын тулд зориуд зохион байгуулалттайгаар ийм үйлдэл хийж
байна” гэж үзэх хүмүүс цөөнгүй бий.
Тэгвэл Хууль зүйн мэдээлэл сурталчилгааны төвийн ахлах мэргэжилтэн Э.Өнөрбаяр энэ
асуудлаар маш ноцтой мэдээллийг хэвлэлд өгсөн ярилцлагадаа тайлбарлалаа. Тэрээр
“Өршөөл үзүүлэх тухай хууль, уучлал үзүүлэх тухай зарлиг, цагаатгах тогтоол нь
зөвхөн нэг удаа үйлчилдэг учир энэ тохиолдолд Н.Энхбаяр дахиж хэрэгт холбогдсон
нь тогтоогдвол Ерөнхийлөгчийн уучлал үйлчлэхгүй” гэсэн тайлбарыг өгөөд байна.
Сэтгэгдэл (25)