Хятад, Солонгос болон ази номхон далайн олон орнууд Япон цэргүүдийг дэлхийн хоёрдугаар дайны үеэр хүнлэг бус авирлаж, бэлгийн боолчлол явуулж байсан хэмээн буруутгадаг. Харин Японы засаг захиргаа энэ асуудлаар өнөөдрийг хүртэл мэдэгдэл хийж байгаа юм. Тэгвэл НҮБ-ын хүний эрхийн комиссар Наванетхэм Пиллей Япон цэргүүдийн бэлгийн боолчлолын асуудлыг дахин нухацтай шалгаж арга хэмжээ авах шаардлагатайг Японы Засгийн газарт сануулжээ. Ингэснээр дайнд оролцож цэргийн алба хааж байсан амьд сэрүүн иргэдийг мөрдөн шалгаж магадгүй болоод байна. Энэ нь НҮБ-ын түвшинд Япон цэргийн бэлгийн боолчлолын асуудлаар гаргасан анхны мэдэгдэл болж байгаа юм. Н.Пиллей БНСУ-ын Юнхаб мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа “Японы Засгийн газар хуулийн хүрээнд арга хэмжээ авч, нухацтай шалгалт явуулна” гэдэгт найдаж байна гэжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр гэмт хэрэг, хүчирхийлэл үйлдсэн ч өнөөг хүртэл ямар нэгэн ял зэмлэлгүй өнгөрсөн олон хүн байдаг. Сануулахад ХБНГУ-д хоёр жилийн өмнө дэлхийн хоёрдугаар дайнд еврей нарыг хомроглон устгасан хэргээр хэд хэдэн ахмад настанд шүүхээс ял оноосон билээ.

Сэтгэгдэл (1)