Өчигдөр Нийслэлийн замын цагдаагийн Мэдээлэл шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын 355 ослын дуудлага хүлээн авч хүн гэмтсэн 17 ослын улмаас 20 хүн гэмтсэн байна. Хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан хүүхэд зам тээврийн осолд өртөх, хараа хяналтгүй явах, гарц гарамгүй газраар зам хөндлөн гарах, ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гүйх, хүүхдийг зориулалтын бусаар тээвэрлэх зэрэг зөрчлүүд багагүй бүртгэгдэж 4 хүүхэд зам тээврийн ослын улмаас гэмтсэн байна. Гэмтсэн хүүхдийн 1 нь сургуулийн өмнөх насны, 3 нь сургуулийн насны хүүхэд байсан бөгөөд замын хөдөлгөөнд явганаар оролцож явах үедээ автомашинд мөргөгдөх хэлбэрээр гэмтсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)