Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газрын хилийн хяналтын хэлтэс Баянхошуу боомтоор газрын тос импортлож буй "Петро чайна дачин тамсаг" ХХК-ны газрын тос тээвэрлэж буй тээврийн хэрэгсэлт хяналт шалгалт хийж 240 кг зэс улсын хилээр нуун дарагдуулж хил нэвтрүүлэхээр завдасныг илрүүлсэн талаар бид мэдээлж байсан. Тэгвэл тухайн зөрчлийг илрүүлсэн болон боомт ахлан ажиллаж буй улсын байцаагчдыг МХГ-ын даргын тушаалаар цалингийн 20%-иар урамшуулсан байна. Харин зэсийг хурааж, Халх гол суманд хүлээлгэн өгсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)