Австралийн Мельбурн хотноо гэрийн тэжээвэр муурыг “Хотын сайн иргэн” цолоор шагнажээ.
Ийнхүү шагнасан нь Поппи муур эзнээ галын аюулаас аварсантай холбоотой юм. Өнгөрсөн ням гарагт Поппи муурын гэрт гал гарсан бөгөөд тухайн үед эзэн нь унтаж байсан гэнэ. Улмаар муур хөршийнхөө цонхыг хагалж, тэдний анхаарлыг өөртөө татаж чадсанаар эзнээ галын аюулаас аварчээ.
Дээрх үйл явдлын дараа Мельбурн хотын дарга Роберт Доуле Поппи муурны эрэлхэг зоригийг үнэлж “Хотын сайн иргэн” цолоор шагнасан байна. Үүгээр ч зогсохгүй муурны эзэнд шинэ байшин барихад нь туслахаар “Поппи муур” хэмээх хандивын данс хүртэл нээжээ.

24tsag.mn