АНУ-ын цэргийн хүчнийхэн Сомали дахь Аль-Шабааб бүлэглэлийн босогчид руу агаарын дайралт хийж удирдагчийг нь хөнөөсөн тухай “Telegraph” агентлаг мэдээллээ. Пентагоны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Жон Кирби энэ талаар мэдэгдэхдээ “Бид үйл ажиллагааныхаа үр дүн гаргаж чадлаа. Боломжтой үед нь нэмэлт мэдээллийг албан ёсоор хийнэ” хэмээжээ.
Хэдий тийм ч АНУ-ын зарим албаны зарим хүмүүс удирдагчийг устгасан эсэх нь нарийн баталгаажаагүй талаар NBC-д мэдээлсэн байна. Цэргийн хүчнийхэн Сомалийн өмнөд хэсэгт байршиж байсан хэт даврагсдын хоёр машинлуу пуужин харважээ. Машинд АльШабааб бүлэглэийн толгойлогч Мухтар Абу Зубэер /Ахмед Абди Годане гэж олонд танигдсан/ байсан байна. Тэд байгаа амжилттай оносон боловч удирдагчийг хөнөөсөн гэх мэдээллийг албан ёсоор баталгаажуулаагүй аж.
Исламын хөдөлгөөний Аль-Шабааб бүлэглэлийн толгойлогч Зубэерийг өнгөрсөн жил Найробийн их дэлгүүрт 67 хүний амийг авсан халдлагыг зохион байгуулсан гэж үздэг. Алан хядах Аль-Кайда бүлэглэлийн хамсаатан Аль-Шабааб бүлэглэл Сомалийн зарим нутгийг эзэлж засгийн газар болон хамгаалах хүчнийг нь эзлэхийг зорьж байгаа юм. Харин олон улсын цэргийн хүчнийхэн босогчдыг дарах ажиллагаанд Сомалид удаа дараа туслаж байсан билээ.

Д.Идэр