Дэлхийн хамгийн алдартай хосын нэг Анжелина Жоли, Брэд Питт нарын хуримын анхны зургуудыг “People” болон “Hello” сэтгүүл өчигдөр нийтэллээ. Хоёр сэтгүүл хоёулаа хуримын даашинзтай үзэсгэлэнт сүйт бүсгүйн зургийг нүүр зургаар сонгон хэвлэжээ.
Алдарт одод өнгөрсөн наймдугаар сарын 23-ны өдөр Францад хуримласан билээ. Маш нууц хэмжээнд зохион байгуулагдсан тэдний хуримын зураг хэвлэлийнхэнд олдохгүй байсан юм.
Сэтгүүлд бичсэнээр гэрлэх ёслолд ойр дотны 20 найз болон гэр бүлийн гишүүд нь уригдан очсон байна. Мөн зургаан хүүхэд нь хуриманд ихээхэн үүрэг гүйцэтгэсэнийг онцолжээ. Ууган хүү Майддокс (13 настай) болон Пакс (11 настай) нар сүйт бүсгүйн талын эгнээг тэргүүлсэн бол Захара (9 настай), Вивиэннь (6 настай) нар цэцгийн дэлбээ хаялаж, Шило (8 настай) Нокс (6 настай) нар бөгж хүргэгчийн үүрэг гүйцэтгэжээ.
Үүнээс гадна хүүхдүүд нь ээжийнхээ хуримын даашинзны нөмрөгийг дүрс тэмдэгээр чимэглэсэн байна. “People” сэтгүүлд мэдээлснээр Анжелина Жоли Ательер Версажийн загварлаг даашинзаар гоёсон гэлээ.

Д.Идэр
Сэтгэгдэл (3)