Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын хэмжээний мастер, самбо бөхийн дэлхийн аварга, улсын начин Р.Даваадалай нэгэн цагт өнөөгийн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай жудогийн дэвжээнээ гар зөрүүлэн хүч үзэж, ялж байсан домог В.Путины айлчлалын үеэр дахин сөхөгдөж байна.
Түүний хувьд Москво хотод ЗХУ-ын Дотоод явдлын яамны академид 1982-1983 оны хооронд хоёр жил суралцах хугацаандаа оюутан байхдаа ДЯЯ-ны харьяа сургуулиудын аварга шалгаруулах тэмцээн оролцдог байжээ. Тэр үед В.Путин Ленинград хотын Улсыг аюулаас хамгаалах хорооны дээд сургуульд суралцаж байсан бөгөөд энэ үед Г.Даваадалай начин В.Путинтай жудогоор барилдаж явж байсан сайхан дурсамжтай аж.
Дашрамд хэлэхэд, тэрбээр өнөөдөр В.Путиныг Монголынхоо далбааг барьж угтахаар болсоноос Өдрийн сонины ярилцлагадаа дурджээ.

Д.Дуулим
Сэтгэгдэл (7)