“Apple” корпорац iPhone 6 болон iPhone 6 Plus шинэ загваруудаа танилцуулаад удаагүй байна. “Apple”-ийн хамгийн шинэ ухаалаг утаснууд ямар авъяас, эрдэмтэй юм бол? Тэдний тухай 24 баримтыг хүргэе.
1. iPhone 6, iPhone 6 Plus дэлгэцийн хувьд илүү өргөн бас нимгэн. Өнгөрсен жил гаргасан iPhone 5S, iPhone 5С-гийн дэлгэц дөрвөн инч байсан бол энэ удаагийн шинэ загварууд 4.7 болон 5.5 инчийн дэлгэцтэй аж. Энэ нь нэг талаар “Samsung’’-ийн ноёрхлоо тогтоогоод байсан том дэлгэцтэй ухаалаг утасны зах зээлд “Apple” нэвтэрч байна гэсэн үг.
2. iPhone 6 нь өмнөх загвараасаа хамаагүй нимгэн буюу 6.9 мм бол iPhone 6 Plus нь 7.1 мм-ийн зузаан аж.
3. iPhone 6 утасны жин 5C загвартай бараг ижил боловч 5S загвараас арай хүнд. iPhone 6 Plus нь одоогийн байдлаар хамгийн хүнд iPhone буюу 340 орчим граммын жинтэй байна.
4. Шинэ загварт хоёр дахь үеийн 64-А8 процессор ашигласан нь өмнөх А7 процессортой харьцуулбал цэнэг хорогдуулалтыг 50 хувиар бууруулжээ.
5. iPhone 6 утасны цэнэг 3G сүлжээнд ярианы горимд 14 цаг, дүрс бичлэг хийхэд 11 цаг, хүлээлтийн нөхцөлд 10 хоног ажиллана. Харин iPhone 6 Plus утасны энэ үзүүлэлт 24 цаг, 14 цаг, 16 хоног байгаа юм.
6. А8 процессор нь өмнөх загваруудаас 25 хувиар хурдан тооцоолох чадвартай. Харин график гүйцэтгэлийн чадвар 50 хувиар дээшилсэн байна.
7. iOS8 шинэ үйлдлийн системтэй. Энэ нь iCIoud дахь өөрийн зураг, ном, дуу зэргийг гэр бүлтэйгээ хуваалцах, тусгай цэс үүсгэх боломжтойгоороо онцлог. Өөрөөр хэлбэл та гэр бүлийн цэс шинээр үүсгэн зургаа интернэтгүй газарт ч гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах боломжтой болж байгаа юм.
8. Энэ систем нь даралт хэмжих нэмэлт төхөөрөмжтэй. Хэрэглэгч өөрсдөө даралтаа үзэх зэрэг эрүүл мэндийг хянах, фитнессийн мэдээллийг авах боломжийг олгож байна.
9. Найман мегапиксель, 2.2 диафрагмын дурантай. True tone технолгийн гэрэл цацруулагчтай. Фокусаа маш хурдан автоматаар тохируулж, дүрслэлийн өргөн понарамаар авна.
10. Дүрс бичлэгийг зураг болгох боломжтой.
11. Мөн 1080p-60fps дүрс бичлэг хийж чадна. Гэхдээ гүйж байгаа хүн болон дугуйгаар яваа хүний хөдөлгөөнийг ялган бичнэ.
12. LTE технологийн тусламжаар шинэ утас секундэд 150 мегабит дүрсийг интернетэд оруулж чадна.
13. Шинэ утас бас Wi-Fi Calling-ийг дэмжиж, Wi-Fi-аар утасны дуудлага хүлээн авна. Үүнийг хэрэгжүүлэхэд “Apple” америкт үүрэн телефоны “T-Mobile”, их британид “EE” оператортой хамтран ажиллажээ.
14. iPhone 6 инч тутамд 326 пиксель, iPhone 6 Plus 401 пиксель нягтралыг бий болгож чадах аж. Гэвч энэхүү үзүүлэлт нь “Самсунг” компанийн Galaxy S5, Galaxy Note 4 болон HTC One утаснуудын нягтралыг гүйцэхгүй байгаа юм.
15. iPhone 6, iPhone 6 Plus-ийн гадаргуу өмнөх загваруудыг бодвол дэлгэцийн хамгаалалт сайтай болжээ. Учир нь, дэлгэцэндээ сапфиртай ионжуулсан уян хатан, бат бөх шилийг ашигласан байна. Ингэснээр iPhone хэрэглэгчдийн дунд хамгийн түгээмэл байдаг дэлгэц хагарсан тохиолдолд солиулахад хэтэрхий үнэтэй тусдаг асуудлыг шийдвэрлэж чаджээ.
16. Барометр суурилуулж өгснөөр хүмүүс өөрийн байгаа орчны температурыг мэдэх боломжтой аж.
17. Шинэ загварууад iPhone 5S-ийн адил саарал, алтлаг, мөнгөлөг гурван сонголттой байна.
18. Энэ хоёр шинэ загварын гар утсанд 32GВ-гийн загвар байхгүй. Харин 16GB, 64GB, 128GB гурван загварыг худалдаанд гаргах аж.
19. АНУ-д iPhone 6-гийн 16GB багтаамжтай нь 649 ам.доллар, 64GB багтаамжтай нь 749 ам.доллар, 128GB багтаамжтай нь 849 ам.доллараар худалдаалагдана.
20. Харин iPhone Plus-ийн 16GB багтаамжтайг 749 ам.доллар, 64GB багтаамжтайг 849 ам.доллар, 128GB багтаамжтайг 949 ам.доллараар хэрэглэгчдэд санал болгож байна.
21. Энэ сарын 12- нд шинэ загварын хоёр утасны захиалгыг авч эхлэх бөгөөд 19-өөс захиалга эзнийхээ гарт хүргэгдэх аж.
22. Хамгийн түрүүнд АНУ, Хонконг, Япон зэрэг улс, бүс нутагт худалдаалах юм байна. Харин манай хөрш Хятад улс эхний ээлжид борлуулах улсын тоонд багтаагүй байна.
23. Ухаалаг утаснуудыг 2015 оны эхээр дэлхийн 115 улс, бүс нутгийн зах зээлд оруулна.
24. Шинэ iPhone-ий нэг онцлог нь гар утсаараа төлбөр хийх “Apple Pay” хэмээх шинэ системтэй. Та гар утсаа карт уншигч руу ойртуулахад л түүнийг мэдэрч, хурууны хээгээрээ “Touch ID” дарж баталгаажуулахыг хүснэ. Ингээд янз бүрийн худалдаа үйлчилгээний газар, банк зэрэгт заавал төлбөрийн карт, бичиг баримт гэхгүй гар утсаараа гүйлгээ хийх боломжтой болж байгаа аж.

Д.Идэр
www.24tsag.mn
www.24tsag.mn
Сэтгэгдэл (9)