Саяхан Их Британийн гүнж Кэйт Миддлтон хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа мэдээ олон нийтэд цацагдсан. Тэгвэл дуучин Бионсе ч бас дахин ээж болох гэж буй гэсэн яриа хэвлэлийн хуудсаар дүүрэх боллоо. Учир нь саяхны нэгэн тоглолт дээр түүний нөхөр Жэй Зи "тэр нэгэн эмэгтэйд" гэсэн мөрийг "тэр нэгэн хөл хүнд эмэгтэйд" хэмээн өөрчилж дуулсныг хүмүүс онцгойлон анхаарч байна. Одоогоор хэн ч Бионсийг жирэмсэн эсвэл үгүй талаар баттай хэлээгүй байгаа ч ийм явган яриа газар авсаар байгаа аж.
Бионсе 2013 онд анхны охиноо төрүүлснийхээ дараа "Би дахиад хүүхэдтэй болмоор байна. Энэ дэлхий дээр миний хийх хамгийн том ажил бол хүүхдүүдээ өсгөх, тэднийгээ хамгаалах" хэмээн ярилцлага өгч байлаа. Энэ зун Жэй Зи болон Бионсийн дүү хоёр цахилгаан шатанд муудалцаж байгаа бичлэг олонд ил болсноор хосыг салах гэж байгаа гэсэн яриа мөн гараад байсан юм.