Шинэчлэлийн засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөрийн хүрээнд төрийн хөрөнгийг хувьдаа завшсан гэх хэргээр Л.Гансүхийг АТГ-аас шалгаж байгаа. Түүний өмгөөлөгч Ц.Баасандорж дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Түүний хэлж буйгаар Л.Гансүх бол мөнгө идэх боломжгүй албан тушаалтан бөгөөд аудитын шинжээчид худал дүгнэлт гаргасан гэв. Мөн шинжээч н.Ичинхорлоогийн гаргасан дүгнэлтээс болж энэ бүхэн үүссэн. Энэ байдлаас болж манай үйлчлүүлэгчийг нь хэлмэгдүүлэхийг оролдож байна. Энэ хэргийг АТГ-ын мөрдөн байцаагч н.Золжаргал шалгаж байгаа гэж байгаа одоо хүртэл Л.Гансүхээс болон хамт шалгагдаж байгаа хүмүүсээс нь байцаалт аваагүй. Хэргийг шалгах явцдаа н.Золжаргал байцаагч Л.Гансүхийн ар гэрийхнийг нь дуудан Л.Гансүхийг өмгөөлж байгаа намайг солихыг хүртэл санал болгосон байдаг. Энэ мэт тэрбээр шинжээч Ичинхорлоо болон мөрдөн байцаагч Золжаргалд гомдолтой байгаагаа цухас дурдлаа.
Дашрамд хэлэхэд, Ц.Баасандорж өмгөөлөгч Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст нийт 40 өргөдөл, гомдол гаргаад байгаа аж. Улмаар энэ сарын 29-нд Л.Гансүхийг батлан даалтад гаргах хүсэлтээ дахин тавина гэдгээ мэдэгдлээ.
Ингээд өмгөөлөгч Ц.Баасандоржоос зарим зүйлийг тодрууллаа.
-Хэвлэлийн хурлын гол зорилго юу байв?
-Л.Гансүхийн хэрэг дээр гаргасан шинжээчийн дүгнэлт учир дутагдалтай байсан. Тиймээс энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргасан. Мөн Үндэсний аудитын газрын Ичинхорлоо гэх шинжээч эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн ашигласан асуудал байгаа. Дөрөвдүгээрт АТГ хууль зөрчиж байгаа байдал хэрээс хэтэрлээ гэх зэрэг асуудлуудаар мэдээлэх болно. Л.Гансүх гэдэг хүний хэрэг Үндэсний аудитын газрын шинжээч н.Ичирхорлоо гэдэг хүний дүгнэлтээс эхлэлтэй. Тэр хүн төрийн аудитын тухай хууль тогтоомжийг зөрчин хууль бус, үндэслэлгүй дүгнэлт гаргаснаас Л.Гансүх гэдэг хүнийг хэрэгт холбогдуулах нөхцөл байдал үүсээд байна.
Тэгэхээр "Нүүрс" хөтөлбөрийн хүрээнд "Багануур" ХХК болон "Энержи ресурс" компаниудын нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүд хийсэн байдаг. Энэхүү гэрээний 2.2-т зааснаар 1 тонн нүүрсний үнэ 27500 мянга гэж заасан байдаг. Гэрээний 3.6-д худалдан авагч нь вагоноос буусан нүүрсийг шуудайлсаны дараа жигнэсэн жингээр тооцоо хийнэ гэсэн заалт байгаа. Гэтэл Үндэсний аудитын газрын н.Ичинхорлоо гэгч гэрээний 2.2-т заасан 27500 мянгаар худалдагч, худалдан авагч хоорондоо үнээ тохиролцоод бараагаа өгч авалцаж байхад энэ нь 39000 мянга байх байсан гэх хууль бус үнэлэлт хийсэн. Улмаар шүүхээр хүчин төгөлдөр бус гэдэг нь тогтоогдоогүй байтал хүчин төгөлдөр бус гэж худалдан авагчаар мөнгийг гаргуулах ёстой гэсэн дүгнэлт гаргасан байгаа юм.
Төрийн аудитын тухай хууль тогтоомжоор Үндэсний аудитын хэмжээний дүгнэлт гаргах эрх хэмжээ байдаггүй. Үндэсний аудитын компани төсвөөс санхүүжилдэг байгууллагын төсөв захиран зарцуулалтыг хянадаг байгууллага болохоос хоёр хуулийн этгээд хоорондоо худалдах, худалдан авах гэрээ хийж үнээ тохирсон зүйл дээр нь хөндлөнгөөс орж ирж нөлөөлж, үүнийг 39 мянгаар зарах ёстой байсан гэх дүгнэлт гаргах ёсгүй. Энэ бол яахын аргагүй өөрийн албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байгаагийн нэг хэлбэр юм.
Хоёрдугаарт гэрээний 3.6 дээр худалдан авч байгаа нүүрсээр тооцоо хийхдээ тэр нүүрсийг шуудайлж, жигнээд үүний дараа хэмжсэн дүнгээр тооцоо хийнэ гэж заасан байдаг. Гэтэл Ичинхорлоо энд ирж шуудайлсан жингээр нь бус Багануураас ачуулсан нунтаг нүүрс, чулууг оруулаад тухайн компанийг буруутгаж дүгнэлт гаргасан байдаг.
-Энэ асуудлаар тухайн аудитыг хийсэн н.Ичирхорлоо гэх албан тушаалтантай уулзсан уу?
-Уулзсан. Гэтэл АТГ урьдчилаад өөрөө дотооддоо мэргэшсэн нягтлан бодогчтой. Энэ нягтлан бодогчоороо эхлээд дүгнэлт гаргуулчихсан гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгадаг байгууллага маань нягтлан бодогч авч ажлуулаад тэр нягтлан бодогчоороо Ичинхорлоогийн гаргасан дүгнэлтийг урьдчилсан байдлаар гаргуулчихаад одоо үүнээс өөр дүгнэлт гаргавал таньд хариуцлага хүлээлгэнэ шүү. Манай нягтлан бодогч ийм дүгнэлт гаргасан гэдэг байдлаар Ичинхорлоог айлган сүрдүүлсэн байдаг. Үндэсний аудитын газар эхний удаад дүгнэлт гаргахаас татгалзсан байгаа. Манайх дүгнэлт гаргадаг мэргэжлийн байгууллага биш. Манайх Үндэсний аудитын газар гэж хэлсэн байгаа. Гэтэл тогтоол үйлдэж дүгнэлт гаргасан. Дараа нь Үндэсний аудитын газрын хууль бус дүгнэлтийг үндэслээд өөр газраар дүгнэлт гаргуулсан байдаг. Ийм байдлаар шинжээчийн дүгнэлтэнд шууд болон шууд бусаар нөлөөлж дүгнэлт гаргуулсан. Дүгнэлт гаргадаг мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд АТГ хөндлөнгөөс нөлөөлж дүгнэлт гаргуулж байгаа энэ үйлдэл нь Л.Гансүх болон бусад гэмгүй хүмүүсийг хэлмэгдэх нөхцөл байдлыг үүсгэж байна.
Яг энэ асуудлаар Ичинхорлоо болон "Оюу Эрдэм" аудитын газрыг шалгуулахаар Сүхбаатар болон Чингилтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар болсон. Гэхдээ өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллага АТГ-аас хараат байдлаар энэ асуудлуудыг шалгаж чадахгүй байгаад байна.
Өөрөөр хэлбэл, шинжээч худал дүгнэлт гаргана гэдэг цагдаагийн байгууллагын шалгах ажил ч АТГ-аас хараат байдлаар шалгахгүй байна.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (31)