Apple компанийн шинэ бүтээгдэхүүн болох iPhone 6, iPhone 6 Plus гар утасны борлуулалт 24 цагийн дотор дөрвөн саяд хүрч түүхэн дээд амжилт тогтоожээ. “Шинэ гар утасны урьдчилсан захиалга шинэ амжилт тогтоолоо. Шилдэг iPhone утас хэрэглэгчдийн гар дээр хүрэх өдрийг тэсэж ядан хүлээж байлаа” хэмээн компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк ярьжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар урьдчилсан захиалга ирэх аравдугаар сар хүртэл үргэлжлэх гэнэ. Тус компани өнгөрсөн онд iPhone 5s, 5c утсыг худалдаанд гаргасан эхний долоо хоногтоо 9 сая хувиар борлуулж байв.