ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангиас энэ сарын 04-ний өдөр сэжигтэн В.Вантөмөр, Б.Амарбаясгалан нар өглөөний 07.00 цагийн орчимд оргосон хэрэг гарсан. Тэднийг орон даяар эрэн сурвалжилж байгаа ч эрлийн ажиллагаанд ямар нэгэн ахиц гараагүй байна. Цагдаагийн байгууллага эрэн суравжлах ажиллагааг орон нутагт төвлөрүүлэн зохион байгуулж эхлээд байгаа.
Харин тэднийг хэрхэн оргосон тухай мэдээлэл шуугиан тарьж эхлээд байна. Тухайн өдөр харуулд гарч байсан ажилтан унтаж байсан нь камерын бичлэгт үлдсэн нь ШШГЕГ-ийн зарим удирдлагууд, ажилтнуудыг халахад хүргэлээ. Мөн хоригдлууд биедээ хутгатай байсан нь маш ноцтой асуудал дагуулахаар болоод байна. Камерийн бичлэгт үлдсэнээр нэг хоригдол нь нэг гартаа хутга, нэг гартаа гутал бариад урд нь гэтэж явсан бол нөгөөх хоригдол ард нь хөнжил бариад явж байжээ. Хэрвээ тэр үеэр харгалзагч нар сэрэх юм уу хэн нэгэн тэднийг харсан, таарсан тохиолдолд сэжигтнүүд хүний амь хорооход ч бэлэн явсан байна” гэж эх сурвалж мэдээллээ.
Хоригдлуудыг манаж байх ёстой ажилтан ажлын байрандаа унтсан, мөн гутлын үдээс хүртэл тайлж оруулдаг гэх нарийн хяналт шалгалттай хорих ангид хаанаас хутга оруулсан гэх мэт нэлээд асуудал үүсэх бололтой.

Сэтгэгдэл (2)