Мексикийн зураач Кристиам Рамос уран зурагт гайхалтай шинэ урсгалыг бий болгож байна. Өдгөө 34 настай тэрээр уран бүтээлээ туурвихдаа шүдний ооноос өөр ямар ч хэрэгсэл ашигладаггүй. Рамос жүжигчин Робин Уилльямс, Эмма Уатсон, дуучин Майли Сайрус нарын хөргийг гайхалтай бүтээжээ. Рамос нэг зургийг 30 ширхэг оогоор 200 цагийн турш зурдаг гэнэ. “Шүдний оо хэтэрхий наалдамхай, хурдан хатдаг учраас маш хэцүү. Үнэрийг нь тэсэхэд бэрх учир нэг зургийг бүтэн өдөржингөө зурах тохиолдол байдаг ” гэж тэрээр тайлбарлав.