Одоогоос зургаан жилийн өмнө Алтжин группын захирал Г.Алтан авхайн нөхөр асан С.Жамьяансүрэн эхнэрээсээ 93 сая төгрөг нэхэн шүүхдэлцэж олны нүдийг бүлтийлгээд авсан. Хэзээнээсээ дуулиантай энэ хоёр эрхмийн хэрүүл маргаан өвөр хоорондын асуудлаас нь хальж улстөрийг ч хөмрөхөө шахаад байсан билээ. Учир юу вэ гэвэл С.Жамьяансүрэн “Г.Алтанг Т.Бадамжунайд 168 сая төгрөг өгч байсныг гэрчилнэ. Ц.Нямдорж, Т.Бадамжунай нарт авилга өгдөг байсан. Татвараас их хэмжээний мөнгө бултуулсан. Мөн томчуудын бохир мөнгийг хадгалж байдаг хууль бус нууц данстай” гэх мэтээр долоон булчирхайг нь тоочиж орхисон. Чухам энэ үеэс л Г.Алтан МАН-ын мафи гэгдэх хотын фракцтай хүзүү сээрээрээ холбогдсон өгч, авч байдаг нэгэн гэж хэлэгдэх болсон билээ.
Түүний эзэмшлийн бөмбөгөр худалдааны төв галд автаж 400 гаран түрээслэгчид 20 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан. Хэдийгээр Г.Алтан хатагтай энэ бүх хохирлыг өөрөө барагдуулна гэж байсан ч эцсийн дүндээ татвар төлөгчдийн халаасыг тэмтэрчихсэн явдал болсон. Түрээслэгчид МАН-ын байрны гадаа жагсаж Г.Алтан болон хотын фракцын хамаг бульхайг илчлэхээр дарамтлаад байсан тул арга буюу тухайн үед төр барьж байсан МАН-ынхан Г.Алтангийн өмнөөс ял үүрсэн нь цаанаа л нэг учир шалтгаантай. Жирийн нэг компанид гал гарч, түүнээс үүдэн гарсан хохирлыг төр барагдуулна гэдэг хачирхалтай үзэгдэл билээ. Энэ мэтээр Г.Алтан болон хотын фракцынханы ил, далд учир явдлууд илэрч эхэлсэн.
Тэгвэл Г.Алтан болон МАН-ынхантай холбоотой цоо шинэ баримт дэлгэгдэж эхэлсэн нь шуугиан дэгдээх болжээ. Тодруулбал Тэнгис кино театрын харалдаа байрлах бидний нэрлэж заншснаар лениний музейн байранд нийслэлийн МАН олон жил байрлаж ирсэн. АН 2012 онд Засгийн эрхэнд гарч уг байрыг хууль бусаар өмчилж авсан тухай маргаан дэгдээж удтал шүүхдэлцсээр эцэстээ төрийн мэдэлд авч үлэг гүрвэлийн музей байгуулахаар болсон. Гэтэл үлэг гүрвэлийн музей нь орой дээрээ ноорхой хаягнаас цаашгүй өөрөө жинхэнэ үлэг гүрвэл болчихоод байна. Учир нь тус байрыг МАН-ынхан Г.Алтанд 1 сая ам.долларын барьцаанд тавьчихсан байсан нь илэрчээ. 2012 оны 11-р сарын 06-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд тухайн үеийн намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Занданшатар гарын үсэг зурсан байна. Энэ их хэмжээний мөнгийг ямар зүйлд зарцуулсан нь тодорхойгүй байгаа ч орон нутгийн сонгуульд зарцуулсан байх магадлалтай хэмээн эх сурвалж мэдээллэх боллоо. Ийм шалтгаанаар лениний музейг булаацалдагч гуравдахь тал гарч ирсэн болохоор үлэг гүрвэлийн музей өнөөдрийг хүртэл нээлтээ хийж чадахгүй, гацалтын байдалта яваа гэнэ.
Г.Алтан увс аймгийн намын хорооноос МАН-ын бага хурлын гишүүнээр сонгогдсон. Тэрээр улстөрийн өндөр идэвхи гаргаж намын нэрээр албан тушаалд зүтгээд байдаггүй ч энэ намын нөлөө бүхий эрхмүүдийн судсыг атгаж ажлаа тун сайн амжуулж чаддаг гэдгээрээ зартай нэгэн. МАН-ынхан ч Г.Алтанд бөхөлзөж, дотночлоод байдгийн учир шалтгаан нь ийнхүү ил болж байна.
Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар Г.Алтанд өгөх 1 сая ам.долларыг 2.9 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд өнөөг хэр өгч чадахгүй байгаа аж. Ойрын өдрүүдэд МАН-ынхан бүсийн зөвлөгөөнүүдээ зохион байгуулж намыг хөрөнгө санхүүгийн хувьд хүнд байхад тусалсан хүмүүсээ 2016 онд дэмжинэ гэдгээ ил цагаанаар тунхаглаад явж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллэж байна.

Сэтгэгдэл (43)