“МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА-2014” ХАНГАЙН БҮСИЙН АЙМГУУДЫН ЗӨВЛӨГӨӨН 9 САРЫН 10-11-НЫ ӨДРҮҮДЭД ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Уг зөвлөгөөнийг 2013 оны 9-р сард Булган аймгийн Цагдаагийн газар, Аймгийн ГХУСАЗЗ-тэй хамтран Булган аймгийн Сайхан сумын Хунт багийн нутаг дэвсгэрт хангайн бүсийн 8 аймгийн хэмжээнд анх удаа зохион байгуулсан. Зөвлөгөөнөөс 15 заалт бүхий зөвлөмж гарган хангайн бүсийн аймгуудын хэмжээнд хэрэгжүүлэн ажилласан. МХГХУС-д бүс нутгийн хамтын ажиллагаа 2014 зөвлөгөөнд 2013 оны зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр хангайн бүсийн аймгууд хийсэн ажлаа тайлагнаж дүгнэлээ.
Булган аймгийн цагдаагийн газар нь Хангайн бүсийн аймгуудын хэмжээнд төдийгүй Монгол улсын 21 аймгийн хэмжээнд бүх сумаа согтуурлыг хэмжигч “Драйгер” багажаар хангасан, Гүүрэн гарцуудад хяналтын камер суурилуулсан, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийг 100% камержуулан аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа 3 трасын хатуу хучилттай замд телехяналтын камер бүхий хяналтын төвийг барьж ашиглалтанд оруулсан анхны аймаг болсон гэж дүгнэгдлээ.
Сумдын ГХУСАЗЗ, малчдын нөхөрлөл, цагдаа нар хамтран эргүүл шалгалтыг тогтмол зохион байгуулж бодлого чиглэлээ зөв тодорхойлж Аймаг, сум орон нутгийн удирдлагуудтай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанар үр дүнг дээшлүүлэхэд үе шаттай ажлуудыг зохион байгуулсанаар 2014 оны эхний найман сарын байдлаар Булган аймгийн хэмжээнд нийт 224 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хулгайлах гэмт хэрэг 98 бүртгэгдэж урьд оны мөн үеэс 28 хэргээр буюу 22,2%-иар буурсан. Үүнээс мал хулгайлах гэмт хэрэг 38 бүртгэгдэж урьд оны мөн үеэс 20 хэргээр буюу 34,5% буурсан үзүүлэлттэй байна. Бүртгэгдсэн мал хулгайлах гэмт хэргийн 33 хэрэг буюу 86,1 хувь нь бүртгэгдэх үедээ сэжигтэнээр тооцогдвол зохих этгээд нь тогтоогдоогүй хэрэг байгаа нь урьд оны мөн үеэс 13 хэргээр буюу 28,2 хувиар буурсан. Үйлдэгдсэн малын хулгайн гэмт хэргийн 17 хэргийг ЭБША-ны явцад нөхөн илрүүлж, илрүүлэлт 51,5 хувьтай байгаа нь урьд оны мөн үеэс 23,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Хамтын ажиллагаа-2014 зөвлөгөөнөөс 5 бүлэг 45 заалт бүхий хамтарсан зөвлөмжийг гарган 2014-2015 онд хэрэгжүүлэн ажиллахаар боллоо. Хангайн бүсийн зөвлөгөөн 2015 онд Баянхонгор аймагт зохион байгуулагдахаар боллоо.

Сэтгэгдэл (1)