Жилийн өмнө ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонго гэх эмэгтэйг ажлаас нь чөлөөлсөн. Нөгөөх нь хууль бусаар ажлаасаа халагдсан хэмээн шүүхэд хандсан. Тэгээд хоёр ч шатны шүүхээр хууль бусаар ажлаасаа халагдсанаа тогтоолгосон юм. Яг үүн шиг үйл явдал саяхан болж өнгөрчээ. ГХЯ-ны ТЗУГ-ын дарга С.Сүхболд гэх залууг сүр дуулиан болгон ажлаас нь чөлөөлсөн юм. Энэ тухай хэвлэлүүдээр ч мэдээлж байсан. Гэтэл С.Сүхболд гэх залуу өөрийг нь хууль бусаар ажлаас халсан гэж шүүхэд гомдол гаргажээ. Ингээд хоёр ч шатны шүүхэд ялалт байгуулан ГХЯ-ны удирдлагууд нь хууль бус шийдвэр гаргасан болохыг нотлуулжээ. Сонирхолтой нь түүнийг ГХЯ-ны зарим удирдлагууд буцааж ажилд нь томилох уу эсвэл чимээгүй байгаад байх уу гэдэг талаар ярилцаж байгаа гэнэ. Ер нь сүүлийн үед шүүхийн шийдвэрийг төрийн байгууллагууд биелүүлэхгүй байх тохиолдол цөөнгүй гарсан. Харин энэ удаа ГХЯ яах бол гэж зарим хүмүүс ярих болов.
Сэтгэгдэл (22)