Энэтхэгийн Жаркханд мужийн алс бөглүү тосгоны оршин суугч, 18 настай Мангли Мунда нохойтой гэрлэжээ. Тосгоныхон муу ёрын сүнсийг зайлуулна гэж үздэг учир ийм хачин хуримын ёслол зохион байгуулсан байна. “Муу ёрын сүнс арилсан гэдэгт итгэх хэрэгтэй. Нохойтой гэрлэж байж азгүй явдлуудаас аврагдана. Ийм ёслол үйлдсэний дараа ирээдүйн нөхөртэйгөө урт удаан, аз жаргалтай амьдарна” гэж ахмадууд нь сургадаг гэнэ. Энэтхэгийн тосгоны оршин суугчид хүүхэд анх төрөхөд муу ёрын сүнс шүглэвэл ирээдүйн хань ижлээ олж авахад төвөгтэй болдог гэж үздэг байна. Ийм байдлаас гарахын тулд мод аль эсвэл нохойтой гэрлэж хараалыг арилгадаг ажээ.
Сэтгэгдэл (1)