“Юнивишн” гацаад байна гэх гомдол тасрах битгий хэл улам л нэмэгдэх боллоо. Сошиал орчинд байгаа хүн бүр л “Юнивишн”-д гомдоллож байх юм. Саяхан Улсын Их Хурлын дарга З.Энхболд өөрийн твиттер хуудаснаас “Юнивишн тасарчихав уу” гэсэн байх юм. Хариуд нь твиттер орчинд байсан хүмүүс “Дарга минь танайх тасарч байгаа бол биднийх ч тасрах нь юу ч биш байх” гэжээ. Нээрээ л төрийн гурван өндөрлөгийн телевиз, интернэт тасарч байхад, жирийн мань мэтийнхийг бол хэдэн цаг битгий хэл хэдэн өдрөөр нь тасдах нь юу ч биш бололтой. Тиймдээ ч хэрэглэгчид нь бухимдалаа барж дийлэхгүй, арга ядахдаа “Танайх үнэхээр үйлчилгээний наад захын соёлгүй юм. Утас руу нь залгаад ч утасаа авахгүй. Саяхан фэйсбүүкт “Хоёр өдөр тасарсан. Тэгсэн хэрнээ төлбөрөө бүрэн авдаг ийм тогтолцоотой улс зөвхөн манайх л байхдаа” гэсэн байх юм. Хамгийн инээдтэй нь хэрэглэгчид инженерүүд рүү нь залгахаар “Миний мэдэх асуудал биш. Би ямар ч хамаагүй хүн. Миний дугаарыг хаанаас авсан юм” гэдэг юм гэсэн. Мэдээж гэрт нь ирж IPTV суурьлуулж өгөөд явж байгаа хүнньутасаа үлдээгээд явахаар, эргэж залгаад лавлах зүйлээ асуух нь ойлгомжтой. Гэтэл ийм тэнэг хариулт өгөөд хэрэглэгчдийг бухимдуулж байгаа нь “Юнивишн”-ийн удирдлагуудын буруу юу, эсвэл тэр инженерүүд нь тийм харилцааны соёлгүй, бүдүүлэг байна уу. Ядаж утасаар зөв ярьчихдаг инженерүүд ажиллуулаагүй удирдлагуудад л буруу байгаа юм шиг ээ.
“Юнивишн” үйлчилгээгээ сайжруулаагүй байж, рекламыг бол харин ч нэг цацаж өгдөг. Тэгэхээр иргэд рекламанд нь хууртаад л энэ компанийн хэрэглэгч болдог нь ойлгомжтой. Начир дээрээ хэрэглэгч та хамаг уур бухимдлаа бараад л хоцордог. Үнэндээ гурвалсан үйлчилгээ гээд байгаа гурван найз маань интернэтийн урсгал дээр суурилдаг гэдгийг хүмүүс нэг их ухаж ойлгож, судалдаггүй. Энгийн үгээр тайлбарлавал, та интернэтээр зурагтаа үзэж, интернэтээр утсаар ярьж байна гэсэн үг. Тэгэхээр интернэт тасарвал таны зурагт, утас бүгд таг байхгүй болно. За байхгүй боллоо гэж бодоход бичлэг үзэж байхад гацдаг шиг таны телевизээр үзэж байгаа зүйл чинь зүгээр л зураг болно. Ингээд та бид дахиад л стрестэж эхлэнэ шүү дээ. За тэгээд дуудлага өгнө. Дуудлага өгчихөөд “Бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэх ч л болно. Уг нь үйлчилгээний байгууллага асуудал гарсны дараа араас нь хөөх биш болзошгүй эрсдэлүүдийг урьдчилан тооцоолж ажиллах ёстой байлтай. Гэтэл “Юнивишн” тасраад хэдэн цаг болсоны дараа “Эрхэм хэрэглэгч танаа, техникийн саатал гаран үйлчилгээ доголдсонд хүлцэл өчье. Манай инженерүүд шалтгааныг тодруулан ажиллаж байна. Юнивишн” гэсэн олон эрээлжилсэн үгтэй захидалыг утас руу нь илгээдэг гэж байгаа. Энэ үед хэрэглэгчдийн олонх нь утсаа аваад шидмээр санагддаг гэх юм билээ.Мөн хэрэглэгчдээсээ асуулгүйгээр өөр үйлчилгээ, багцад шилжүүлж байгаа тухай гомдолд ч тус компани дарагдаад байгаа нь нууц биш билээ.

Сэтгэгдэл (15)