Хан мөрний усанд сэлэхийг завдсан Америкийн иргэнийг Хойд Солонгосчууд баривчлан саатуулжээ. Цэргийн хяналтгүй бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн 30 орчим насны америк иргэнийг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзах гэж байсан хэмээн Yonhap агентлагт нийтэлсэн байна. Энэ бүсэд хувь хүн нэвтрэх нь туйлын аюултай бөгөөд ховор зүйл юм. Энэ сарын эхээр Хойд Солонгосын голд сэлэхийг завдсан Өмнөд Солонгосчуудыг хил хамгаалагчид буудан хороосон билээ.
Хэдхэн өдрийн өмнө Хойд Солонгосын эрх баригчид дайсагнасан үйлдэл гаргасан гэдэг шалтгаанаар Америкийн нэгэн иргэнийг зургаан жил албадан хөдөлмөр эрхлүүлэх ялаар шийтгэсэн юм.
Хэдхэн өдрийн өмнө Хойд Солонгосын эрх баригчид дайсагнасан үйлдэл гаргасан гэдэг шалтгаанаар Америкийн нэгэн иргэнийг зургаан жил албадан хөдөлмөр эрхлүүлэх ялаар шийтгэсэн юм.
Сэтгэгдэл (4)