"Херо" энтертайментын уран бүтээлчдийн өнгөрсөн хавар бэлтгэсэн "100 чухал сэдэв" нэвтрүүлгийн "Тусгаар тогтнол" гэх дугаар нь улс орны үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр Тагнуулын ерөнхий газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон талаар бид мэдээлж байсан. Тэгвэл мөрдөн байцаалтын явцад Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн агуулгагүй, нэвтрүүлгээс болж ямар нэгэн сөрөг үр дагавар гараагүй учраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн уг нэвтрүүлгийн уран бүтээлчдэд үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)