Тэгвэл уг киноны уран бүтээлчид "Зүрхээр наадагчдын талархал" нэртэй өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ.
Энэ талаар тэд "Зүрхээр наадагч" уран сайхны киног маань шимтэн үзэж, урам зоригийг бидэнд өгч байгаа бүх үзэгчиддээ Хувьсал-ынхаа нийт уран бүтээлчидийн өмнөөс талархал илэрхийлье. Кино маань нээлтээ хийгээд удаагүй байгаа боловч тасалбарууд нь дуусч, дуунууд маань хандалт ихтэй байж, кино үзсэн хүмүүсээс талархалын үгс тасралтгүй ирж байгаад бид маш их баяртай байна. Тиймээс Зүрхээр наадагчид бид үзэгчидийнхээ хүсэлтээр "Зүрхээр наадагчдын талархал" нэртэй өдөрлөгийг 2014-09-20-нд Тэнгис, Өргөө театруудад зохион байгуулах гэж байна. Тэр өдөр уран бүтээлчидтэй уулзаж, ярилцаж нэг өдрийг хамтдаа өнгөрөөцгөөе. Та бүхнийг урьж байна" гэсэн байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)