ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн дарга нарыг ажлын ур чадваргүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн хэмээн ажлаас түдгэлзүүлсэн тушаалыг гаргаж, улмаар тэдний оронд томилохоор ярилцсан зарим нэгнийг нь дуудан саналыг нь асууж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Ажлаа өгсөн дарга нарыг ЦЕГ-ын боловсон хүчний мэдэлд шилжүүлсэн байна. Цагдаагийн хэлтсийн дарга нарын томилгоо ирэх долоо хоногт тодорхой болох аж. Есөн дүүргийн цагдаагийн дарга нараас гадна Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи, биеэ үнэлэлттэй тэмцэх газрын дарга Н.Батзориг болон Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтсийн дарга Д.Энхтөр нарыг мөн ажлаас нь чөлөөлжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (7)