Төв аймгийн Алтанбулаг суманд халдварт галзуу өвчин туссан адуунд хоёр хүн хазуулж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Тодруулбал, энэ сарын 15-ны орой тус сумын эмнэлэгт адуунд хазуулсан гэх гарандаа шархтай, 39 настай Д хэмээх залуу маш их цус алдсан байдалтай иржээ. Улмаар төд удалгүй бас нэг залуу өнөөх адуунд хазуулсан байдалтай ирсэн нь 32 настай А гэх иргэн байсан аж.
Ийнхүү хоёр хүнийг хазсан адуу ямар нэг өвчтэй гэсэн хардлага авсан сумын мал эмнэлгийн эмч нар газар дээр нь очиж үзэхэд хээр адуу байгалийн голомтот галзуу өвчин авсан нь анхны шинж тэмдгээр илэрчээ. Улмаар уг адууг устгалд оруулж, тархинаас нь дээж аван, лабораторийн шинжилгээнд явуулаад байгаа юм байна.

Д.Дуулим