Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог Балдорж шагналын зургаа дахь удаагийн шалгаруулалт өчигдөр Улаанбаатар зочид буудалд болж өндөрлөлөө. Жилд нэг удаа, сэтгүүлч Ц.Балдоржийн төрсөн өдрөөр олгодог энэхүү нэр хүндтэй, томоохон шагналын шалгаруулалтыг “Балдорж” сангаас зарлаж, дүгнэдэг болсоор зургаа дахь жилээ үджээ. Энэ жилийн тэргүүн байрын шагнал баг хамт олны хөдөлмөр бүтээлийг үнэлж урамшуулснаараа онцлог болов.
Энэ жилийн Балдорж шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Су.Батболд, М.Батчимэг, Г.Уянга, УИХ-ын гишүүн асан Ч.Туяа тэргүүтэн болон хэвлэл мэдээллийн салбарын үе үеийн төлөөлөгчид оролцлоо.
Балдорж шагналын энэ жилийн тэргүүн байрыг “Хүрээлэн амьд ертөнц” цуврал нэвтрүүлгээрээ М.Буянбадрах, У.Ганбаяр нар хүртэв. Дэд байрт "Өнөөдөр" сонины сэтгүүлч Б.Болормаа "Эрэлтэд дөрөөлж, эрээгүй аашилсан барилгынхан" нийтлэлээрээ шалгарлаа.