Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд ямар ч ажлыг гололгүй хийж явсан Холливудын алдартнуудтай танилц. Бидний мэдэх шүтээнүүд оршуулгын газрын ажилтан, туслах, өр цуглуулагч байжээ.
1. Туслах Ким Кардашиан
Реалити шоуны од Ким Кардашиан дээдсийн хэв маягаар амьдардаг, хувийн туслахтай нэгэн. Түүнийг баян өв залгамжлагч Парис Хилтоны хувийн туслахаар 2003-2007 онд ажиллаж байсныг шүтэн бишрэгчид нь бараг мэддэггүй. Мөн Николь Ричи, Линдсей Лохан зэрэг оддын зөвлөх байжээ.
Жүжигчин Шон Коннери өрлөгчин, саальчин, авс өнгөлөгч зэрэг хачирхалтай ажил эрхэлж явжээ. 16 насандаа 007 киноны од болж дээдсийн хүрээлэлд багтсан ч ходоодны шархаасаа болоод мэргэжлээ түр орхиж байсан гэнэ. Тэрээр төрөлх Эдинбург хотноо эргэн ирж авснуудыг цайруулагч бодисоор өнгөлөн засах ажил хийжээ.
3. Арслан сургагч Кристофер Уокен
Жүжигчин Кристофер Уокен 15 насандаа шоу бизнесийн салбарт хөл тавьжээ. Тухайн үед Кристофер циркийн жүжигчин, арслан сургагчаар ажиллаж байлаа. Залуу жүжигчин маань арсланг сургаж, нохой шиг номхон болгож чаддаг байсан гэнэ. Мөн кино урлагт хөл тавихаасаа өмнө бүжигчинээр ажилласан ажээ.
4. Тахианы багтай сурталчилгааны ажилтан Брэд Питт
Холливудын домогт жүжигчин Брэд Питт түргэн хоолны сүлжээнд нэгэн хачирхалтай ажил хийж явжээ. Тэрээр тахианы баг өмсөж, зар сурталчилгаа явуулж байснаа хожим дурссан байдаг. Брэд Миссуригийн их сургуулийн сэтгүүлийн ангид элсэж жүжигчний гараагаа эхэлсэн ч амьдралын зам нь тийм ч дардан байгаагүй. Мексикийн El Pollo Loco сүлжээ рестораны гадна зуны халуун наранд тахианы баг өмсөн машины жолооч нарт бүтээгдэхүүнээ зардаг байлаа. Мөн тайчигчаар ажиллаж байсан үе ч бий гэнэ.
5. Жонглёрчин Патрик Демпсий
“Grey"s Anatomy” киноны жүжигчин Патрик Демпсий мэргэжлийн жонглёрчин байжээ. Патрик үндэсний аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар байрын шагналтын болж байсан удаатай гэнэ. Циркийн жүжигчин болох сонирхолтой байсан тэрээр алиалагчийн сургуульд элссэн юм.
6. Хар тамхи зөөвөрлөгч Тим Аллен
90-ээд оны “Home Improvement” хэмээх ситком цувралын од, инээдмийн жүжигчин Тим Аллен хар тамхи зөөвөрлөсөн хэргээр шийтгүүлж байжээ. 1978 онд зар сурталчилгааны агентлагт ажиллаж байхдаа жүжигчин болох эхлэлээ тавьсан гэдэг. Түүнийг 650 грамм кокаиныг Мичиганы онгоцны буудалд тээвэрлэж явсаныг илрүүлж, бүх насаар нь хорих ялаар шийтгэжээ. Гэхдээ ялыг нь 3-7 жил болгон хөнгөлсөн билээ. Дөнгөж 29 насандаа хүнд гэмт хэрэгтэн болсон түүнд ажил олоход хэцүү байлаа.
7. Цогцос хадгалах газрын туслах Вупи ГолдбергЖүжигчин Кристофер Уокен 15 насандаа шоу бизнесийн салбарт хөл тавьжээ. Тухайн үед Кристофер циркийн жүжигчин, арслан сургагчаар ажиллаж байлаа. Залуу жүжигчин маань арсланг сургаж, нохой шиг номхон болгож чаддаг байсан гэнэ. Мөн кино урлагт хөл тавихаасаа өмнө бүжигчинээр ажилласан ажээ.
Холливудын домогт жүжигчин Брэд Питт түргэн хоолны сүлжээнд нэгэн хачирхалтай ажил хийж явжээ. Тэрээр тахианы баг өмсөж, зар сурталчилгаа явуулж байснаа хожим дурссан байдаг. Брэд Миссуригийн их сургуулийн сэтгүүлийн ангид элсэж жүжигчний гараагаа эхэлсэн ч амьдралын зам нь тийм ч дардан байгаагүй. Мексикийн El Pollo Loco сүлжээ рестораны гадна зуны халуун наранд тахианы баг өмсөн машины жолооч нарт бүтээгдэхүүнээ зардаг байлаа. Мөн тайчигчаар ажиллаж байсан үе ч бий гэнэ.
“Grey"s Anatomy” киноны жүжигчин Патрик Демпсий мэргэжлийн жонглёрчин байжээ. Патрик үндэсний аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар байрын шагналтын болж байсан удаатай гэнэ. Циркийн жүжигчин болох сонирхолтой байсан тэрээр алиалагчийн сургуульд элссэн юм.
90-ээд оны “Home Improvement” хэмээх ситком цувралын од, инээдмийн жүжигчин Тим Аллен хар тамхи зөөвөрлөсөн хэргээр шийтгүүлж байжээ. 1978 онд зар сурталчилгааны агентлагт ажиллаж байхдаа жүжигчин болох эхлэлээ тавьсан гэдэг. Түүнийг 650 грамм кокаиныг Мичиганы онгоцны буудалд тээвэрлэж явсаныг илрүүлж, бүх насаар нь хорих ялаар шийтгэжээ. Гэхдээ ялыг нь 3-7 жил болгон хөнгөлсөн билээ. Дөнгөж 29 насандаа хүнд гэмт хэрэгтэн болсон түүнд ажил олоход хэцүү байлаа.
Оскарын шагналт жүжигчин Вупи Голдберг алдрын оргилд хүрэхээсээ өмнө утасны оператор, өрлөгчин, цогцос хадгалах газрын туслахаар ажиллаж байв. Нэрт жүжигчин нас барагсдын нүүрийг будах ажил хийдэг байсан тухайгаа дурсчээ. Тэр “Хэзээ нэгэн цагт би ч гэсэн нас барна гэж бодохоор ерөөсөө айдаггүй байсан. Нас барагсдын үсийг янзалж, нүүрийг нь будсанаар өөртөө буян үйлдэж байна гэж бодсон” хэмээн ярьсан удаатай.
8. Өр цуглуулагч Деми Мур
16 насандаа сургуулиа орхисон Деми Мур эмнэлэгт өр цуглуулагчаар ажиллаж байжээ. 1980-аад оны кино од Деми Мур жүжигчин болох хүсэлдээ туйлын үнэнч байсан гэдэг.
16 насандаа сургуулиа орхисон Деми Мур эмнэлэгт өр цуглуулагчаар ажиллаж байжээ. 1980-аад оны кино од Деми Мур жүжигчин болох хүсэлдээ туйлын үнэнч байсан гэдэг.