Монгол Ардын Нам дараагийн сонгуульд амжилт үзүүлэх, намынхаа гишүүдийг идэвхжүүлэх зорилгоор уламжлал болсон бүсийн зөвлөгөөнүүдээ энэ зунжин зохион байгуулав. Үүний сүүлийг мушгиж Улаанбаатар бүсийн зөвлөгөөнийг энэ сарын 15,16-ний өдрүүдэд Олон Улсын хүүхдийн найрамдал төвд хийжээ. Гэтэл тэдний бүсийн зөвлөгөөн нь хурал чуулга гэхээсээ илүүтэй хавтгай найр болж хүүхдийн амралтыг хашраагаад авсан гэж эх сурвалжууд хэлж байна.
Зөвлөгөөнд МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй удирдлагууд оролцож үг хэлсэн байна. Мөн нийслэлийн 9 дүүргийн намын хорооны төлөөлөгчид оролцсон нэлээд өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа болсон байна. Ингээд тэд удтал зөвлөлдөж 2016 оны сонгуульд ялах гарцыг шинэ хот байгуулах төсөл гэж үзжээ.
Нийслэлд МАН-ын нэр хүнд шалдаа буугаад удаж байгаа. Энэ нь олон жилийн турш хотын газрыг эмх замбараагүй арилжаалж, ард иргэдийн амьдрах орчныг улам дордуулсан, агаарын бохирдол, автомашины түгжрэлийг шийдэхийн төлөө зоригтой санаачлага гаргаж чадаагүйтэй холбон тайлбарлаж болно. Хотын удирдлагад олон жил суусан тэдний ахуй амьдрал суга дээшилж, иргэдийн амьдрал харин улам доройтсон гэдэгтэй маргах хүн олдохгүй. Гэтэл тэд өнгөрсөн хугацаанд хийж ирсэн ажлынхаа алдаа оноог шүүн тунгааж, бурууг өөрсдөөсөө эрж засч залруулах бодлогын шийдлийг гаргахаасаа илүүтэй “ерөөсөө шинэ хот” байгуулья гэсэн хачирхалтай санаачлага гаргасан байна. Тодруулбал тус зөвлөгөөний гол илтгэлийг нийслэлийн бүс хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумьяабазар тавьж “Шинэ хот байгуулах, хотын төвлөрлийг сааруулж, хотыг тэлэх бодлого баримтлах замаар иргэдийн ая тухтай аюулгүй орчныг хангах” тухай өөрсдийнх нь тодорхойлсноор чухал санаачлага дэвшүүлсэн гэв. Чухал гээд байгаа энэ яриа төрийн бодлогоос түмний аманд хүртэл хорин жил яригдаж байгаа улиг сэдэв. Гэтэл гэнэт л шинжлэх ухааны агуу нээлт хийсэн мэт улиг сэдвийг тойрч хэлэлцэн, нэгдэн хөөрч байгаа тэднээс “эрүүл үү та нар?” гээд асуучихмаар санагдах юм. Улиг яриа, үлгэр домогт нь итгэх хүн бий болов уу? Өөрсдийгөө яая гэж байж юуны шинэ хот манатай гэж ярих хүмүүс бишгүй байна.
Улаанбаатар хотыг дэлхийн хамгийн аюултай, бохирдолтой хотын тоонд оруулсан гавьяа нь нийслэлийн МАН-ын хорооны нөхөдтэй салшгүй холбоотой. Гэтэл тэд энэ хийсэн үйлийнхээ төлөө намынхаа эрхийг атгаж, өрөмтэй өөдтэй бүхнийг хаман эзэгнэж байна. Улаанбаатарыг гамшиг болгосон нөхөд шинэ хот байгуулна гэхээр энэ нь ард иргэдэд доромжлол шиг сонсогдож байгаа юм. Шинээр гамшиг бий болгох гээд байна уу? аль эсвэл бидний хийсэн бантанг залруулах аргагүй боллоо, одоо шинээр л хот байгуулья гэж байгаа юм уу? гэж гайхах хүмүүс олон байна.
Угтаа нийслэлийн МАН-ын хорооныхон хийсэн ажлынхаа алдаа дутагдлыг шударгаар хэлэлцээд удирдлагууддаа салхи оруулж, шинэчлэх асуудлыг гаргаж ярьсан бол ард иргэдийн анхаарлыг бага ч атугай татах байлаа. Гэтэл хамгийн чухал халуун сэдвээсээ тэд аль болох зайлж оронд нь “Бидний шийдэл - Шинэ хот, Хамтдаа шийдье” гэх мэт агаарын уриалга дэвшүүлсэн хэтэрхий зохиомол хөндий санагдаж гишүүдийнх нь ч идэвхи сул байсан гэдгийг эх сурвалж онцолж байна. Яана даа та нар минь!

Сэтгэгдэл (27)