Шотландын санал асуулгын дүн урьдчилсан таамаглалаас хол зөрлөө. Сонгогчид тусгаар тогтносон улс байхаас татгалзаж, Их Британийн бүрэлдэхүүнд үлдэхийг хүлээн зөвшөөрчээ. Шотландын 32 засаг захиргааны нэгжийн 31-ийнх нь санал асуулгын дүн албан ёсоор гарч, 300 мянга гаруй саналын зөрүүтэйгээр Их Британид үлдэхээр болсон байна. Тэргүүн сайд Алекс Салмонд дүнг албан ёсоор зарлав. Тусгаар тогтносон улс болохыг уриалж, жагсаалыг тэргүүлж байсан тэрээр санал асуулгын дүнг ийнхүү хүлээн зөвшөөрсөн байна. Алекс Салмонд Шотландын эрх ашгийн төлөө ардчилсан зарчмаар явагдсан энэхүү ялалтыг баталгаажуулна гэжээ.
Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон үндэсний эв нэгдлийг эрхэмлэж, Их Британид үлдэхээр болсон Шотландчуудын шийдвэрт талархаж буйгаа илэрхийлсэн байна. Санал асуулгын дүнг математикийн ухаанаар тооцвол 06:07 гэсэн харьцаа гарна гэж албаныхан мэдээлжээ.

Сэтгэгдэл (3)