Гвиней улсын Нзерекоре хотын ойролцоо орших жижиг тосгонд өнгөрсөн мягмар гарагт халдлага гарчээ. Уг халдлагын дараа эбола вирусын халдвар хамгийн анх бүртгэгдсэн Воме тосгонд ажиллахаар ирсэн гурван эмч, гурван сэтгүүлч сураггүй алга болсон байна. Гвинейн Засгийн газрын цэргүүд эрүүл мэндийн багийн гишүүдийг хэдэн өдрийн турш хайжээ. Харамсалтай нь сураггүй алга болсон хүмүүсээс найман хүний цогцос олдсон тухай Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Тэдгээрийн дотор эрүүл мэндийн багийн гурван сэтгүүлч байсан гэнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцооллоор Эбола вирусаар 2360 хүн нас баржээ. Гвинейгээс үүсэлтэй вирус Либери, Сьерро Леонд хурдацтай тархсан юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцооллоор Эбола вирусаар 2360 хүн нас баржээ. Гвинейгээс үүсэлтэй вирус Либери, Сьерро Леонд хурдацтай тархсан юм.