Ираны гадаад хэргийн сайд Мохаммед Жавад Зариф 2003 онд АНУ Иракт түрэмгийлэл үйлдсэнээс болоод одоогийн ISIS болон ISIL Исламист бүлэглэлүүд үүсч хөгжсөн хэмээн ярьжээ. Мөн гадаадын цэргийн оролцоо нь шинэ маягийн террористуудыг бий болгож буйг тэрээр шүүмжиллээ. 2003 оны цэргийн ажиллагааны дараа Иракт Америкийг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн өрнөж, Исламист бүлэглэлүүд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Мохаммед сайдын үзэж буйгаар АНУ Исламист бүлэглэлийн эсрэг тэмцэхэд Иракт туслаж байгаа ч Сирид оролцохгүй байгаагийн учир нь Башар Ассадын дэглэмийн үед хүний эрх туйлаас зөрчигдөж байгаатай холбоотой гэнэ. Тэрээр “Сирийн газар нутгийг Засгийн газар, ISIS бүлэглэл хоёулаа хянаж байгаа. Тэгэхээр АНУ хоёулантай нь тэмцэлдэнэ гэдэг үр дүнгүй” хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл (4)