Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн ах Норовын Гомбодорж энэ сарын 15-ний өвчний учир таалал төгсч, тэдний гэр бүлд нөхөж баршгүй хүнд гарз тохиожээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүний гэр бүл төрөл төрөгсөдөд тохиосон уй гашууг хуваалцаж УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрээр “Танд тохиолдсон уй гашууг хуваалцаж УИХ-дахь МАН-ын бүлгийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье” хэмээн жиргэжээ. Харин нарийн учрыг сайн ойлгоогүй хүмүүс түүний засгийн газар огцорч байгаад эмгэнэл илэрхийлсэн мэтээр ойлгож андуурсан байна. Харин С.Бямбацогт “Улс төрч гэхээр уйлдаггүй, өвддөггүй хүн байдаг юм шиг. Бусдын л адил амьтны үр ангирын зулзага шүү дээ” гэж нэмж жиргэжээ.
Сэтгэгдэл (5)