Сөрөг хүчнийхэн Улаанбаатар хотыг нүүлгэх талаар ярилцаж эхэлжээ. Удаа дараа энэ асуудлыг тавьсан ч хүлээж авдаггүй гэх шалтаг тоочин, одоо л үүнийг бодит ажил болгоно хэмээн ярьж байна. Тэд энэ сарын 15, 16-нд “Бидний шийдэл-Шинэ хот, хамтдаа шийдье” сэдвийн хүрээнд Улаанбаатар бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулах үеэрээ хот нүүлгэх асуудлыг хөндсөн байна. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар шинэ хот байгуулах талаар илтгэл тавьж, намын гишүүд санал, бодлоо хуваалцав.
Дэлхийн 40 гаруй улс нийслэл хотоо нүүлгэсэн туршлага байдаг. Ийм байхад өргөн уудам газар нутагтай монголчууд асуудалтайгаа нүүр тулахаас зүрхшээж суух нь зохимжгүй хэмээн МАН-ынхан дүгнэв. Тиймээс хот нүүлгэх асуудалд ханцуй шамлан оржээ.
Улаанбаатарыг нүүлгэх ажлыг “Долоо хэмжиж нэг огтол” гэгчээр нухацтай, ул суурьтай авч үзэх шаардлагатай гэв. Эхний ээлжинд урьдчилсан байдлаар шинэ хоттой болсноор 200 мянган иргэн Улаанбаатарын ачааллыг бага ч болов бууруулах тооцоо гарчээ.
Одоогийн байдлаар Төв аймгийн Лүн, Зуун мод, Өвөрхангайн Хархоринд шинэ нийслэлийн шавыг тавих боломжтой юм гэсэн хувилбар дэвшүүлж байна. Гэхдээ энэ нь эцсийн хувилбар биш гэнэ.
Сэтгэгдэл (15)