Франц улс Иракт цэргүүдээ байршуулж, агаараар довтолж эхэлснээр “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэхээр АНУ-тай нэгдсэн анхны үндэстэн боллоо. Иракийн хойд хэсэгт орших террорист байгууллагын цэргийн баазад Францын Rafale онгоцууд дайралт хийсэн талаар ерөнхийлөгч Франсуа Олландын албанаас мэдэгдэв. Францын агаарын цэргийн хүчний хос хөдөлгүүртэй, олон үүрэгт байлдааны онгоцуудыг энэхүү ажиллагаанд оролцуулж байна. Тус улсын арми Иракийн газар нутаг дээгүүр ATL2 тагнуулын онгоцуудыг нисгэсэн ажээ. Ойролцоогоор 1000 орчим франц хүн жихад бүлэглэлийн эсрэг нэгдсэний дотор эмэгтэйчүүд ч байгаа гэнэ.
Сэтгэгдэл (4)